Монголын волейболын холбооны ээлжит чуулган өнгөрсөн 9 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн Ерөнхийлөгчийн сонгууль явагдсан билээ.
МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ Гишүүн Б.Баттүшиг Монголын волейболын холбооны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Д.Түвшинжаргалыг Олимпик хауст хүлээн авч, эдгээр өдрүүдэд үргэлжилж буй волейболын үндэсний лиг болон холбооны үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэн хамтын ажиллагааны санал солилцлоо.
Уулзалтаар МҮОХ-ны зүгээс багийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа онцолж, “Аичи-Нагоя 2026” Азийн наадамд баг тамирчдаа амжилттай оролцуулахад бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.