Монгол Улс 2024 оны эхний 10 сард импортоор нийт 9579.8 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 2020.2 сая ам.доллароор буюу 26.7 хувиар өссөн байна.
2024 оны эхний 10 сар 36.1 мянган тонн малын мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 4.4 % өссөн байна.
2024 оны эхний 10 сард экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 11473.1 сая ам.доллар буюу 86.9 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 803.8 сая ам.доллар буюу 6.1 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 374.7 сая ам. доллар буюу 2.8 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.8 хувийг эзэлж байна.
2024 оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 22787.0 сая ам.доллар болж 2023 оны мөн үеэс 2753.4 сая ам.доллар буюу 13.7 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 3627.4 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.