Баянхонгор аймгийн Богд сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын улам нэмэх начин Чулууны Баасанхүүгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, Хилчин спорт хороо, Нэгдэл клуб, Бай Хөндий Цамхаг ХХК, Их богд дэвжээний бөх, аймгийн арслан Чинбатын Алтангэрэл түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Алдар спорт хороо, Эм Си Эс групп, Богд Банк, Хос Хаш Оюу ХХК, Их богд дэвжээний бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.
Дөрөвт Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК, “Даян” дэвжээний бөх, улсын заан М. Лхагвагэрэл, Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Кардеш ХХК, Дээдсийн Жигүүр ХХК, Булганхан дэвжээний бөх, улсын начин Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.
Наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын харцага Н.Золбоо, улсын харцага Г.Бадрах, аймгийн арслан Ш.Отгонтөгс нар үлдэв.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй улсын начин Ч.Баасанхүүд МҮБХ болон гэр бүл, үр хүүхдүүд, ахан дүүс, нутгийн бөхчүүд гээд олон хүмүүс хүндэтгэл үзүүлж байлаа.
Дараагийн барилдаан ирэх бямба гараг буюу арваннэгдүгээр сарын 16-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, Монгол Улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.