2024 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Шинэ танилтай болох нь таны хувьд ховор олдох аз завшаан байж мэдэх юм. Үл хөдлөх хөрөнгийн худалдаа таны чадварыг харуулах болно. Өндөр мэдрэмжтэй, сайн судалгаатай хүмүүс амжилттай ажиллаж чадна. Гэхдээ эрх мэдэл албан тушаалд хэт шунах хэрэггүй.
Үхэр: Эд хөрөнгө худалдан авах хүсэл төрнө. Ашигтай төсөлд хөрөнгө оруулах нь нэмэлт орлого авчирч болно. Гэр бүлийн хүрээнд бодож төлөвлөсөн ажлаа хойшлуулалгүй хийх үе. Байр сууцныхаа дотоод тохижилтод анхаарах бөгөөд уран сэтгэмж, дотоод мэдрэмж өндөр байна. Хайртай хүмүүс тань бүх талаар дэмжих болно.
Ихэр: Таны хувьд эерэг сөрөг хандлагууд ээлжлэх өдөр болно. Сөрөг энергитэй хүмүүс болон таагүй мэдээ мэдээлэл нь нөхцөл байдлыг муутгана. Хэт өндөр идэвх гаргасан ч санасан үр дүнд хүрэхгүй. Орлогын эх үүсвэр нэмэгдүүлж байж амьдралын чадамж дээшилнэ. Зөөлөн сэтгэл, энэрэнгүй өгөөмөр зан гаргаж хэн нэгэнд гомдсон бол уучлах хэрэгтэй.
Мэлхий: Бусдын төлөө өөрийгөө зориулдаг, санал бодлоо ойлгуулж чаддаг хүмүүс эргэн тойрондоо өөрийгөө дэмжсэн хүмүүсээр хүрээлүүлнэ. Өөрийн амьдралдаа ямар нэгэн байдлаар эргэлт хийхийг хүссэн, чухал шийдвэр гаргах босгон дээр ирсэн хүмүүст та тусалж, зөв замд оруулах алхам хийх бололтой. Таны нэр хүнд нэлээд өснө. Эсрэг хүйсийн хүмүүстэй харилцах харилцаа уян зөөлөн, эелдэг найрсаг байна.
Арслан: Ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл хийж зөвшилцөлд хүрэх, ажил хэргийн холбогдолтой уулзалт зохион байгуулахад таатай, амжилттай байна. Таны зорьсондоо хүрэх хүсэл эрмэлзэл болон аливаа ажилд хичээнгүй байдлаар хандах хандлага нь таны амжилт ололтыг авахад тань ихээхэн нөлөөлөх болно. Таныг маш ихээр баярлуулах ямар нэгэн үйл явдал тохионо.
Охин: Амралтын өдрөө илүү дутуу зүйлд сатааралгүй сайхан амарч өнгөрөө. Хамгийн гол нь сэтгэл санаагаа амгалан байлгахад анхаар. Хэн нэгэнд гомдоллох нь таны тав тухыг баллаж мэднэ. Өөрийгөө ажилд хайрлалгүй зориулсан хүмүүсийн эрүүл мэнд хямрах магадлалтай тул бүхий л анхаарлаа тайван амрахад зориул. Сэтгэл зүйн хувьд гэнэтийн өөрчлөлтөд бэлтгэлтэй бай.
Жинлүүр: Урт удаан үргэлжилж болох найз нөхөрлөлийн холбоо бий болгож магадгүй. Халуун дулаан яриа нь нөхөрлөлийг бат бөх замд хөтлөх болно. Харин зарим нэг үзэл бодлын зөрчилтэй хүмүүсийн хэлсэн хорон үг хэллэгт автахгүй байхыг хичээ. Сөрөг хандлагыг өөртөө ойр хүлээж авах хэрэггүй. Ойр дотнын дүү нар болон найз нөхдөдөө үлгэр жишээ нэгэн гэдгээ харуулаарай.
Хилэнц: Зөвхөн яг одоо хийж буй ажилдаа л бүхий л анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Олон асуудал байсан ч тал тал руу самгардаж, сэтгэл санаагаа хоёрдуулах хэрэггүй. Аливаа зүйлд цаг алдаж, эргэлзэх ч хэрэггүй. Одоо алдсан зүйлээ ирээдүйд гүйцэх хэцүү байх болно. Таны биеэ авч явах байдлаас хамаарч аливаа харилцаа амжилт олох эсэх нь тодорхойлогдоно.
Нум: Энэ өдөр ихэнх хүмүүсийн зорилго нь материаллаг байдлаа тогтвортой болгох байна. Ямар ч нөхцөлд өөрийн санхүүгийн зохицуулалтад их анхаарах хэрэгтэй. Ялангуяа орж ирсэн мөнгөө зөв ашигтай байх зүйлд хөрөнгө оруулж сурахыг зөвлөж байна. Хийж байгаа ажлаасаа өөр чиглэлээр мөнгө олох гэж хичээх нь амаргүй зүйл гэдгийг од эрхэс анхааруулж байна.
Матар: Хөндлөнгөөс ирсэн шүүмжлэлд эмзэглэх хэрэггүй. Харин ч өөрийн алдааг хаана, юунд байгааг олж харах сайхан боломж өгөх болно. Таныг тойрон хүрээлсэн хүмүүсийн тусламжтайгаар өөрөө өөрийгөө олох болно. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын адал явдал үргэлжилнэ. Сонирхол татах хэн нэгэн танд сэтгэлээ илчлэх болно.
Хумх: Эрч хүч сулрах тул бие махбодын байдал таагүй байна. Эрүүл мэндийн тал дээр анхаарахгүй орхиж болохгүй асуудал тулгарч болзошгүй. Хуучны танил гэнэтийн байдлаар гарч ирнэ. Энэ нь таны амьдралд багагүй өөрчлөлтийг оруулж магадгүй. Ойр дотнын хэн нэгэнд чин сэтгэлээсээ туслах боломж гарч ирвэл дуртайяа хүлээж аваарай.
Загас: Халамж анхаарлаа үр хүүхдүүд, гэр бүлдээ бүрэн хандуул. Бусдад хэрэгтэй байгаа тусламж дэмжлэгийг харамгүй өгөөрэй. Таны дэмжлэг тусламжийг чин сэтгэлээсээ мэдрэх байх. Энэ үед гаднын ойлгомжгүй нөлөө зарим хүмүүсийг төөрөгдөлд оруулж болзошгүй. Харин зөв мэдрэмжийг идэвхтэй бүтээлч байж чадсан хүн л хүлээн авна.
Батбаяр Урансолонго
2024-11-09
Өдөр бүр орж хардаг. Тэр өдрийн хамаг эрч хүчээ авдаг шүү. Урам зориг итгэл өгдөгт баярлалаа Zogii.mn 🎀🩷 Хэцүү үед орж харж тайвширдаг юм шүү 🩷🩷🩷