Цаг үеийн мэдээ

2024 оны 11-р сарын 11-нээс 2024 оны 11-р сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11, 12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -4...-9 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө +3...-2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...-2 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна. 13-нд нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Таны сурталчилгаа