Цаг үеийн мэдээ

Цахим орчинд бусдын зургийг ашиглан хандив гуйж, иргэдийг залилсан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал: Энэ оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн нэгдсэн фейсбүүк зарын группэд ХААН банкны данс ашиглаж хандив гуйх нэрийдлээр иргэдийг залилсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас бүртгэлд авч Баянхонгор аймгийн цагдаагийн газраас бусдыг залилсан байж болзошгүй үйлдэлд иргэн П-г холбогдуулан шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Иймд иргэд та бүхэн цахим орчинд тархаж буй худал ташаа мэдээлэлд итгэн залилах гэмт хэргийн хохирогч урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

Таны сурталчилгаа