2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Мөнгө санхүүгийн хувьд ашигтай байх томоохон бизнесийн үйл ажиллагаа явуулна. Гэхдээ аз туршсан үйл ажиллагаанд од гийхгүй байх. Хамтрагчаа зөв сонгож, хурдан сэтгэж чадвал хамтын ажиллагаа ихээхэн үр дүнтэй байна. Ажил мэргэжлээ өөрчлөх, өөртөө шинэ дадал зуршил суулгах зэрэг оролдлого амжилттай болно.
Үхэр: Хамт олныхоо ажлын нөхцөл байдалд анхаарал хандуул. Ямар нэгэн асуудал байгаа бол бусадтай хуваалц. Ганцаараа шийдвэр гаргах хэрэггүй гэдгийг ойлго. Таны мөн чанар, хувиа хичээдэггүй зан тань олны дунд хүндтэй байр суурийг олж өгнө. Салбартаа тэргүүлэх, мэргэжлийн ур чадвараа ахиулах хүсэл тань биелэх таатай боломж гарч ирнэ.
Хамтатгах: Албаны болон ахуйн жижиг асуудлаас хол хөндий байхыг хичээгээрэй. Энэ нь нөхцөл байдлыг сайтар эргэцүүлэх боломж олгоно. Асуудлыг өөрт ашигтайгаар шийдэх арга замыг олоход ч тус болно. Ганцаар байхаас илүүтэй найз нөхөд, ойр дотнын хүмүүсийн дэргэд байхыг илүүд үзнэ. Сайхан сэтгэлтэй хүмүүстэй харилцсанаар сэтгэлийн тайвшралыг олж авна.
Мэлхий: Цаг үеэ олсон төсөл хөтөлбөр тань хэрэгжих сайхан боломж тохионо. Гэвч ямар нэгэн чухал шийдвэр гаргахдаа сайтар тунгаах хэрэгтэй үе. Гэрээ хэлэлцээр байгуулж байж аливаа үйл ажиллагааг эхлүүлэх нь зөв байна. Таны хувьд таагүй байж болох харилцаа үүсвэл аль болох харилцан ойлголцох зарчмыг баримтлаарай. Сэтгэл санаа хямрах юм бол таны бие махбод тавгүйрэх явдал гарахаар байна.
Арслан: Алсын хараа, үнэнч шударга зан нь цэгцтэй бодлого боловсруулж, ухамсартай үйл ажиллагаа хийхэд тусална. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэх нь таны нэр хүнд өсөх болон хүрээллээ бэхжүүлэхэд тусална. Өөрийн боломжийн хэмжээгээр хайртай хүмүүстээ хайр энхрийлэл, халуун дулаан сэтгэлээ зориулаарай. Мөнгө санхүүгийн байдлаа дээшлүүлж, ашиг орлого арвинтай болох боломж гарна.
Охин: Таны нэр хүндийг өргөх уран бүтээл хийх боломж гарна. Нарийн онгод, онцгой мэдрэмж нэмэгдэнэ. Ажил хэргийн шинэ түнштэй холбоо тогтоох, албан тушаал ахих ч магадлал байна. Өөрийн ур чадвараа бүрэн хэмжээгээр ил гаргахад таатай үе. Хийсэн ажлаа эргэн харах, хэтийн төлөвөө тооцоолох, ирээдүйн боломжоо үнэлэх зэрэгт тохиромжтой. Ухаалаг бөгөөд нямбай хандлага ажлын хамт олон дунд байр сууриа бэхжүүлэх боломж олгоно.
Жинлүүр: Томоохон төлөвлөгөө гаргаж, ирээдүйн үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулахаа шийд. Хамтран ажиллах санал тавь. Санхүүгийн нөхцөл байдлаа нягталж үзвэл хөрөнгө оруулагч хайх хэрэг гарч мэдэх юм. Сэтгэл санааны өөдрөг байдал нь таны эрүүл мэндийн байдалд эергээр нөлөөлөх болно. Таны ажил хэрэгч ба хариуцлагатай байдал нь бусдаас магтаал сайшаал хүртэнэ.
Хилэнц: Харилцааны тал дээр бага зэргийн асуудал гарна. Энэ нь магадгүй хамаатан садан эсвэл найз нөхдийн хүрээлэлд үүснэ. Ажил хэргийн уулзалт нь танд таатай зүйлийг авчрахгүй. Санхүүгийн байдлаа сайжруулж, нийгэмд эзлэх байр сууриа бататгах тал дээр анхаар. Ямар ч ажилд хянамгай, болгоомжтой хандахыг зөвлөж байна. Бодлогогүй хэлсэн амлалт таныг хүндхэн байдалд оруулна.
Нум: Бүхий л үйл ажиллагаанд хүчин зүтгэл тань ойрын хугацаанд амжилт олох боломж өгнө. Өмнөх ажлыг ашиг орлого ч орж ирэхэд бэлэн болсон байна. Мөнгө санхүүгийн хувьд ойрын үед санаа зовох зүйлгүй байна. Төлөвлөсөн бүхэн тань нэгэн зэрэг биш ч дэс дараалалтайгаар урагшлах бололтой. Амьдралыг өөдрөг сайхнаар бодож, агшин хором бүрээс аз жаргалыг мэдэр.
Матар: Гэр бүлийн харилцаа тогтворгүй байгаа бол харилцан ярилцах нь ойлголцох боломжийг өгнө. Цаашдын амьдралын төлөвлөгөөг хамтдаа зохиох хэрэгтэй. Харин ганц бие хүмүүс амьдралын ханиа сонгохдоо хайнга хандах хэрэггүй. Санамсаргүй учрал тохиох ч төдий сайн үр нөлөө авчрахгүй байх.
Хумх: Харилцан буулт хийхийг шаардсан асуудлууд гарах магадлалтай. Аз туршиж ямар нэгэн зүйл хийх хэрэггүй. Мөн хэт ширүүн авирлах, бусдаас онцгойрох гэж оролдох хэрэггүй. Сайн таньж мэдэхгүй хүмүүстэй хэт ойр харилцах нь эргээд танд сөрөг үр дагаврыг авчирч мэднэ. Аливаа зүйлд тэвчээртэй хандан, бусдаас түрүүлж дуугарахгүй байхыг хичээ.
Загас: Санаандгүй байдлаар сонирхолтой санал хүлээн авна. Үүнийг хэрэгжүүлэх үед аз туршсан алхам хийх ч боломжийн ашиг орлого хүртэх магадлалтай. Амьдралын эрч хүч бага зэрэг буурна. Ажлын тань идэвх зүтгэл ч эрүүл мэндтэй шууд холбоотой байна. Хайртай хүнтэйгээ дотно харьцаатай байх нь тайван амгалан сэтгэл хангалуун байлгах болно.
2024-11-11
Баярлалаа