Цаг үеийн мэдээ

Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, алдарт зохиолч Сономбалжирын Буяннэмэх хэмээх түүхэн хүмүүний байгуулсан гавьяа, уран бүтээл, суу алдрыг мөнхлөхөөр “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд онцолсон билээ.  

Монгол Улсын Хүүхдийн Төв Номын сангаас суут зохиолчийн "Хүүхдийн зохиолын уншлагын 7 хоног", “Суу билигт Сономбалжирын Буяннэмэхийн хүүхдэд зориулсан зохиолын уран сайхны онцлог” хэлэлцүүлгийг 2024 оны арваннэгдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд өөрийн байранд зохион байгуулах тул эцэг эх, хүүхэд багачууд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж их хүмүүний намтар, уран бүтээл, өвлөн бүтээсэн үнэт зүйлтэй танилцахыг урьж байна. 

Таны сурталчилгаа