Бидний амьдралын чухал зүйлсийн нэг бол яах аргагүй харилцаа. Амьдрал ч бүхэлдээ хүмүүс хоорондын харилцаан дээр тогтдог. Түүнчлэн хүн харилцаагаа зөв жолоодохын тулд энэ талаар зохистой мэдлэг чадвартай, өөрөөр хэлбэл харилцааны эв дүйтэй байх нь чухал. Хүн өөрийнхөө амьдарч, насалж буй амьдралынхаа гуравны хоёр хувийг харилцаанд өнгөрүүлдэг. Унтахаас бусад үед гэсэн үг. Магадгүй ууланд даяанч хийдэг хүн харилцаанд ордоггүй байх. Гэхдээ бидний өнөөдөр оролцож байгаа бүх зүйлүүд харилцаанд хамаардаг юм. Тухайлбал гэр бүл, хостойгоо, ажлын газар гэх мэт бусад бүх л харилцаа хаана ч үргэлжилж байдаг. Гэсэн хэдий ч нийгэм хөгжихийн хэрээр энэ эерэг харилцаа гэдэг зүйл бага багаар багассаар. Энэ нь нийгэм дэхь олон сөрөг зүйлсээс эхлэлтэй бөгөөд энэ тухайн хүнийг стресст оруулж бухимдуулдаг. Яг үүнтэй холбоотойгоор хувь хүний харилцаа хандлагыг дээшлүүлэх, нийгэмд эерэгээр нөлөөлөх нөлөөллийн ажлууд хийгддэг нь тодорхой хэмжээгээр нийгэмд нөлөө үзүүлдэг. Саяхан гэхэд ЦЕГ-аас Соёл танаас эхэлнэ аяныг зохион байгууллаж байгаа нь нийгэмд нөлөөлж байгаа гэхэд хэлсдэхгүй. Учир нь Атм, зах худалдааны төвүүд, автобус, дэлгүүр, үйлчилгээний газар, хошин урлагийн тоглолт зэргээс соёл танаас эхэлнэ гэх уриалга, шторк, зураг энд тэнгүй биднийг дагасаар. Нэрээр л соёл гэдэг зүйл надаас л эхлэлтэй нэг хүнийг зөв хандлагад уриалаад, харилцаа хандлагаа дээшлүүлээд харилцан хүндлэхэд ямар ч хүн урдаас уурладаггүй үүнтэй яг ижил та, би гээд нэг нэгнээ хүндлэх сэтгэлгээ хаана хаанаа ухаарчихвал энэ улс маань хөгжилд ойрхон байна. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулан нийгэмд түүчээлэл хийж соёлд уриалсан энэ нөлөөллийн ажил цаг үеэ олсон аян байна. Энэ аяны ачаар биднийг хаана ч соёлд уриалсан ухуулга нөлөөллийн мэдээлэл сурчилталчилгаа биднийг дагасаар байгаа нь сайшаалтай. Соёл танаас эхэлнэ.