Цаг үеийн мэдээ

Монгол Улсын урт хугацааны бодлого“Алсын хараа-2050”, богино хугацаанд хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг үе шаттай байгуулахаар зорин ажиллаж байна. Тэгвэл өчигдөр энэ ажлын эхлэл болгож, Баянгол дүүрэгт сорилын шинэ төвийг байгууллаа. 

Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг байгуулсанаар:

1.Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын үр дүнд, заавал биелүүлэх норм, нормативыг насны ангиллаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үр дүнг тогтоох

2.Хувь хүний амьдралын хэв маяг,бие бялдрын ерөнхий үзүүлэлтийг үндэслэн зөв зохистой хооллолт, шим тэжээлийн хэрэгцээ, идэвхтэй дасгал хөдөлгөөний зөвлөмж өгөх

3.Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын сургалтыг хүүхэд, залуучуудыг чийрэгжүүлэх, бие бялдрын хөгжлийг хангах гол хэрэгсэл болгон хөгжүүлэх

4.Өсвөр, залуучуудын бие бялдрын үзүүлэлт дээр үндэслэн тухайн хүүхэд ямар спортоор хичээллэх боломжтойг тодорхойлох

5.Аймаг, нийслэл, дүүргүүд Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах, тамирчдын бэлтгэлжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх

6.Тамирчдын тив, дэлхий, олимпын тавцанд өрсөлдөх чадвар, амжилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй нэмэгдүүлэх

7.Төр хувийн хэвшлийн түншлэлд түншлэлд суурилсан уян хатан тогтолцооны эхлэл тавигдах юм.

Цаашид энэ онд улсын хэмжээнд дөрвөн төв байгуулагдаж, нийслэлд хоёр, орон нутагт хоёр төв үйл ажиллагаагаа нээхээр бэлтгэл ажил хангагдаад байна.

Таны сурталчилгаа