Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит “Жүдо Сурагч - 2024” өсвөр үеийн аварга шалгаруулах жүдогийн тэмцээн гурван өдрийн турш үргэлжилж амжилттай өндөрлөв.
Тэмцээний нээлтийн ёслолд Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Игавараха Масарү хүрэлцэн ирж Монголын Жүдо бөхийн Холбоо болон өсвөрийн жүдочдод мэндчилгээ дэвшүүллээ.