“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй Дэлхийн хүчтэнүүд Монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох Монгол үндэсний бөхийн багийн халз барилдааныг зохион байгуулна. 1999 онд зохион байгуулсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд “хайнаа”-г хагалахаар болжээ. “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болох юм.