Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.11.29/-ийн нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Мөн Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталж, зарим хуулийн эцсийн найруулгыг сонслоо. 

Дараа нь 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан Хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Д.Энхтүвшин, Ж.Батжаргал, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асууж тодрууллаа.  Уг хуулийн төслөөр санал хураахад гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд энэ асуудлаар Төсөв болон Хууль зүйн байнгын хороо хуралдах юм.

Таны сурталчилгаа