Цаг үеийн мэдээ

 Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаан 62 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг нээж НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлын тогтоолын төслийн дарааллыг танилцууллаа.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

1. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээлэл

2. Нийслэл Улаанбаатар хотод цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэвтрүүлж хүлэмжийн хийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай

3. “Нийслэлийн орон сууц корпораци” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай

4. Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай

Экологийн коридор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авах

Нийтийн эдэлбэр газрын зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай

5. Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай 

6. Нийтийн зориулалтын орон сууцыг балансаас баланст шилжүүлэх тухай

7.Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

8. Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулах тухай

9. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Таны сурталчилгаа