Цаг үеийн мэдээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулгыг хэлэлцэж байна.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх: Нийслэлчүүдийг хууран мэхэлсэн ээлжит яриагаа л ярьж байна. Иргэд бодитоор харж байгаа шүү дээ. Утаа багассан гээд хэнэг ч үгүй ярихаар чинь иргэд бараг зурагт руугаа юм авч чулуудаж байгаа байх. "Утаа багассаныг уушги гэрчилнэ" гээд л ямар ч утгагүй яриануудаа болимоор байна. А.Амартүвшин орлогч өмнөх О.Номинчимэг орлогчийн слайдыг хуулаад л ярьж байх шиг. Өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа юм байхгүй байна шүү дээ. Угаартаж, нас барсан иргэдийн дуудлага мэдээлэл хэчнээн бүртгэгдэж ирсэн бэ. 2024 онд угаартаж нас барсан хэчнээн тохиолдол байгаа вэ. 

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нүдэнд харагдахуйц сайжралт бол байхгүй. Нүүрсээ сайжруулаад, технологийг нь сайжруулаад амжилт олохгүй гэдэг бодлоготой байгаа. Дахин төлөвлөлт, орон сууцжуулалт, сэргээгдэх эрчим хүч, хийн гаргалгаануудыг гаргаж байж утааны асуудлыг шийдвэрлэнэ. Сайжруулсан шахмал түлш, тодорхой өгөөжийг бол өгсөн. Сая сайжруулсан түлшийг яаж халах вэ гэдэг арга замыг та бүхэнд танилцуулсан.

НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган: Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нийслэлийн хэмжээнд нийслэлийн түргэн тусламжийн төвөөр дамжуулж, угаарын хийн асуудлаар 1801 дуудлага ирсэн. Нас баралтын тоо бол 33.

Таны сурталчилгаа