НИТХ-аас Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцох автомашинд олгох улсын дугаарыг хязгаарлах шийдвэр гаргасны дагуу энэ сарын 8-наас дугаар олголтыг зогсоосон. Үүнтэй холбогдуулан автомашины борлуулагчдын холбооноос НЗДТГ-т гааль дээр хүлээгдэж байгаа 37.000 автомашиныг оруулж ирэх шаардлага тавьж, хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм.
НЗДТГ-ын зүгээс “Гаалиар автомашин оруулж ирэхийг хориглоогүй, дугаар олгохдоо хэд хэдэн шаардлага л тавьж байгаа” гэсэн тайлбар өгч байгаа юм. Харин ченжүүдийн холбооноос дээрх шийдвэрийг иргэдийн амьжиргааг тасалдуулсан, улсад хуримтлагддаг татварыг бууруулсан хэмээн дахин эсэргүүцэл үзүүлж байгаа. Тодруулбал, ченжүүд хэвлэлд хандан “10 автомашин борлуулаад бид улсад 150 сая төгрөгийн татар төлдөг” гэсэн юм.
Татвар, гаалийн байгууллагаас авсан мэдээллээр өнгөрсөн 2023 онд 3500 иргэн 33.800 тээврийн хэрэгсэл оруулж иржээ. Дээрх иргэдийн 1550 нь таваас дээш тооны тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтай хилээр оруулж ирсэн иргэн буюу бидний нэрлэдгээр ченж ажээ.
Тэгвэл дээрх ченжүүдийн 456 нь оруулж ирсэн машинаа худалдан борлуулаад ном журмын дагуу ХХОАТ-аа төлсөн бол 1100 орчим нь татвараа төлөөгүй тухай гаалийн байгууллагын бүртгэлд тэмдэглэгдсэн байна. Эдгээр 456 иргэн оруулж ирсэн машинуудаа гаалийн байгууллагад 227 тэрбумын үнэлгээтэй гэж мэдүүлж, түүнийхээ дагуу татвараа төлсөн байна. Зөвхөн 456 иргэний оруулж ирсэн машины гааль дээрх үнийн мэдүүлэг 227 тэрбум гэж үзвэл эдгээр 1100 иргэний оруулж ирсэн машины үнэлгээ багадаа 500 гаруй тэрбум төгрөг болж таарах нь.
Сонирхуулахад дээрх 456 иргэний нэг нь зөвхөн тухайн ондоо 900 ширхэг автомашин оруулж ирж, худалдан борлуулжээ.
2024-11-30
балиар шуналтангууд одоо болимоор юмаа ченжүүд гэж новшнууд
Сосорбарам
2024-12-01
Засагын зөв өө 3500н чёнжиин эрх ашигыг бодно гэж юу бдаг юм бүүр оруулж ирэхииг нь хориглочих хэрэгтэй 33500машиныг нь бүүр хаачих тэгвэл тэрнээс илүүг л идэж олсон бгаа тураад үхчихгүй нь лавтай