Цаг үеийн мэдээ

2024 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.  

Хонь: Байр сууриа илүү нэмэгдүүлэх, ажлын нөхцөлөө сайжруулах боломж гарна. Оногдсон үүрэг даалгавраа хийж шийдвэрлэх ур чадвар өндөр байна. Энэ өдөр та эрч хүчтэй байх бөгөөд ахуй амьдрал болон ажил хэрэгт хүрсэн амжилт, гаргасан үр дүндээ сэтгэл хангалуун байж чадна. Үйл хөдлөлөө эмх цэгцтэй байлгах юм бол олон хүнийг гайхшируулах болно. 

Үхэр: Өөрийн хүслээр дуртай зүйлээ хийх нь таныг олон таагүй асуудал, төвөгтэй байдлыг мартахад тус дэм болно. Өмнө нь бодож төлөвлөсөн зүйлээ гэнэтийн бэлэг болгон бэлдэж хайртай хүнээ баярлуул. Хувийн амьдралд цоо шинэ өөрчлөлт нь баяр баясгалан авч ирэх бөгөөд та гэр бүлийнхнээсээ өндөр үнэлэлт авна. 

Ихэр: Шийдэмгий бус байдал илэрнэ. Өөртөө итгэлгүй байдал нь дараа дараагийн ажлыг бүтэлгүйтэх шалтгаан болно. Бүх зүйлийг өөрчилж байж амжилт олж магадгүй. Нууцхан мөрөөдөж байсан зүйл биеллээ олж мэдэх юм. Хайрын харилцаанд санаандгүй учрал тохиож магадгүй. Ганц бие эрчүүд хувийн амьдралдаа илүү анхаарах үе бололтой. 

Мэлхий: Аливаа зүйлийн учрыг олох болон гарц гаргалгаа хайх гэж тархи толгойгоо их ажиллуулах хэрэг гарна. Өнөөдөр урьдчилан бэлдсэн зүйлийг хийхээсээ илүүтэй ээдрээтэй нөхцөл байдалд байгаа ажлыг эвлүүлж нийлүүлж, учрыг нь олох гэж барьж авна. Оюун ухаан болон сэтгэн бодох чадвар өндөр байна. Энэ нь одоогийн нөхцөл байдалд тулгарсан сорилтыг даван гарахад их тус болно. 

Арслан: Таны сэтгэл татах чадвар эргэн тойронд байгаа хүмүүсээ гайхшируулна. Олон талт сэтгэлгээ нь эерэг үр дүнг авчрахад нөлөөлөх болно. Энэ өдөр өөрийн хүрээллийн хүмүүстээ санал сэтгэгдлээ хуваалцах, туршлага судлах, зөвлөгөө авах зэрэг дээр түлхүү анхаарах хэрэгтэй. Амралтын өдөр ч ихэнх хүмүүс завгүй өдрийг өнгөрүүлнэ. 

Охин: Хувийн амьдралд асуудал үүсэж, ойр дотнын хэн нэгэндээ таны зүгээс анхаарал халамж тавих шаардлага гарч магадгүй. Ойр дотнын найз нөхдийн тусламж зөвлөгөө танд ус агаар шиг хэрэгтэй болж мэднэ. Өөрийн бардам зангаа орхиж нэрэлхэх зүйлгүйгээр бусдаас тусламж хүс. Хөндлөнгийн хүний үзэл бодол, нөхөрсөг оролцоо бүхий л асуудлаа шийдвэрлэхэд тусална. 

Жинлүүр: Энэ өдөр зарим хүмүүс танд атаархах бололтой. Амжилттай яваа хүнд дургүйцэх байдлаа илэрхийлэх зохисгүй үйлдэл гарч магадгүй. Гэвч таны хувьд нэр хүндээ бататган, ямар нэгэн зүйлээрээ олноос онцгойрон гялалзах болно. Та өөрөө ч бусдын санаачилсан ажилд хүндэтгэлтэй хандаж, өөрийн боломжоор хүн бүрд туслахыг хичээ. 

Хилэнц: Оюуны хөдөлмөр эрхлэгч хүмүүст таатай өдөр байх бөгөөд мэргэжлийн ажилдаа азтай одтой байхыг билэгдэж байна. Нөхцөл байдал танд нааштайгаар хандаж, байж болох таатай боломжийг олгоно. Харин бизнесийн үйл ажиллагаа явуулах хүмүүсийн сайн судлаагүй арилжаа наймаа хийхэд эрсдэлтэй хэмээн анхааруулж байна. 

Нум: Материаллаг байдлаа дээшлүүлэх, эд хөрөнгө сайжруулах боломж гарна. Хэрэгцээтэй эд зүйлсийг худалдан авах хүсэл нэмэгдэнэ. Гэхдээ зайлшгүй шаардлагатай зүйлийнхээ жагсаалтыг гарган юу хэрэгтэй байгаагаа төлөвлөж байж, зарцуулалт хийгээрэй. Таны хариуцлагатай байдал, хувийн сайн зохион байгуулалт нь амьдралд эергээр нөлөөлж, ирээдүйгээ сайхан байдал руу чиглүүлж чадна. 

Матар: Хувийн харилцаа таны тэсвэр тэвчээрийг шалгаж магадгүй. Ойр дотнын хүмүүсийн хандлага таныг тав тухгүй болгоно. Сэтгэл түгшсэн байдалд орохгүйн тулд туйлаас тайван байхыг зөвлөж байна. Хамгийн дотнын найз тань сэтгэлийн дэм, урам зоригийг бэлэглэх болно. Хайртай хүнтэйгээ сайхан харилцаагаа хэвээр авч үлдэх нь энэ цаг үед хамгийн чухал гэдгийг санаарай. 

Хумх: Өнөөдөр амаргүй асуудал шийдэхээс татгалз. Санамсаргүй хүнтэй танилцахаас зайлсхийхийг зөвлөж байна. Хууран мэхлэгдэх магадлал өндөр байгааг од эрхэс танд анхааруулж байна. Эцэг эх, ахмад настай хүмүүстээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүл. Удахгүй гадаадад аялахаар төлөвлөж байгаа бол цаг нь тулахаас өмнө, одооноос бэлтгэлээ базаах хэрэгтэй. 

Загас: Санасан зорьсон зүйлээ заавал хийх гэж зүтгэх эсвэл ялих шалихгүй зүйлийг ч өөрийн зөв болохыг батлах гэж оролдох зэрэг нь таныг илүү ядраана. Ажил амралтыг зөв хослуулж аль болох эрч хүчтэй байж л амжилтад хүрэх болно. Анхаарал сайн төвлөрөхийн тулд сайн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Та сайн төвлөрөх юм бол ажил хэрэгч, бүтээлч хүмүүсийн эгнээнд ямагт байж чадна. Санхүүгийн байдлаа хянан, одоогийн боломжоо тодорхойлж байж худалдан авалт хийх нь тохиромжтой байна. 

Таны сурталчилгаа