Цаг үеийн мэдээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулж байна. Нийслэлийн Засаг даргын Санхүү хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Ч.Батзориг: Хийн хоолойн ажил явж байгаа. Гурван улсын хооронд нууцын өндөр зэрэглэлд хийгдэж байгаа. Энэ ажил 2027-2028 онд дуусах үндсэн төлөвлөлттэй яваа. Түрүү долоо хоногт Газфром банкны өгсөн мэдээллээр энэхүү ажил амжилттай хэрэгжээд, цаашлаад энэ хийн хоолойг түшиглэсэн хийн станц барих, хий нийлүүлэх тал дээр санал солилцож ярилцсан. Шууд энэ төсөлтэй холбогдож явахгүй байгаа. Цаашдаа холбогдоод явах байх. Үнийн хувьд өнөөдөр нэлээд савлагаатай байгаа. 86 орон дайн гарахаас өмнө ОХУ-аас хий авч байсан. Одоо 48 орон шууд хамааралтай ямар нэгэн байдлаар авч байна. Цаашдаа бид эндээс туршлага хуримтлуулж хийн хэрэгцээг дотоодоосоо хангах боломжтой гэж үзэж байгаа. 2027 он гэхэд Дорнод аймагт нефтийн үйлдвэр ашиглалтад орвол дайвар бүтээгдэхүүнд хийн газ гарна. Жилдээ 60 мянган тн газ үйлдвэрлэх чадалтай үйлдвэр ашиглалтад орно. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт газын хэрэглээ 60 мянган тн. Улаанбаатар хотод 42-43 мянган тн газын хэрэглээ гэдэг нь хангалтгүй. Бидний зорилт ойрын гурван жилдээ 100 мянган айлыг хийн түлшинд холбох дэд бүтцийг барьж байгуулах, өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 3000 нам даралтын зуухыг хийн түлшинд шилжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Одоогоор нэг литр газын 2500 төгрөг бий. Бидний хийн түлшний үнэ 2700-2900 байхаар төлөвлөсөн. Цаашид сайжруулсан шахмал түлшний хөнгөлөлтийг шилжүүлж авахаар төлөвлөн ажиллаж байна.

Таны сурталчилгаа