Цаг үеийн мэдээ

Нийслэлийн хэмжээнд 1300 орчим, аймгуудад 300 гаруй ор томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотой нэмэлтээр дэлгэн ажиллуулж байна. ХӨСҮТ-д томуу, томуу төст өвчнөөр 207 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Хоногтоо 40-60 хүүхэд үйлчлүүлж байна. Тэдний олонх нь буюу 70-80 хувь нь хэвтэн эмчлүүлж байна.

Нийт эмнэлэгт хэвтсэн иргэдийн 28 хувийг амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилсөн иргэд эзэлж байна. Өвчтөний 80 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа. Үүний 40-60 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Иргэдийн дунд томуугийн H1N1, SARS-CoV-2, риновирус, аденовирус идэвхжил өндөртэй байгаа аж.

Таны сурталчилгаа