Монголын Үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулах ажлыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ улиралд нийт 100 бөхийг допингийн шинжилгээнд хамруулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Уг ажлыг “МОНАДА” буюу Допингийн эсрэг үндэсний байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм байна. Допингийн шинжилгээнд хамрагдах бөхчүүдийг тодорхойлохдоо МҮБХ-ны дэргэдэх хараат бус зөвлөлийн саналд үндэслэж байгаа аж.
Мөн заалны барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийг тогтмол шинжилгээнд хамруулж байгаа юм байна.
Өнгөрсөн Мягмар гаригт тохиосон Улс тунхагласны 100 жилийн ойн барилдаанд түрүүлсэн улсын заан С.Сүхбат, үзүүрлэсэн улсын харцага Б.Зоригтбаатар нараас допингийн шинжилгээ авчээ. Түүнчлэн энэ улирлын барилдаануудад тогтмол өндөр амжилт үзүүлж буй аймгийн арслан Ч.Алтангэрэл, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, Н.Өсөхбаяр, улсын харцага Г.Бадрах нарыг допингийн шинжилгээнд хамруулаад байгаа юм байна.
Мөн зөвхөн улс, аймгийн цолтнууд бус сумын заануудаас ч допингийн шинжилгээ авч байгаа аж.
Тодруулбал Хэнтий аймгийн харьяат сумын заан Д.Отгонбаяраас бэлтгэлийнх нь үеэр допингийн шинжилгээ авсан гэнэ. Мөн өмнө нь допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийг давтан шинжилгээнд хамруулсан гэнэ. Одоогоор улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарыг давтан шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа аж.
Дээжийг Герман улсад шинжлүүлэх бөгөөд эхний хариунууд ирэх долоо хоногт ирнэ.
2024-11-30
Хангай аваргаас авах уу?
2024-11-30
Хангай аваргаас авах уу?
Batzorig
2024-11-30
Hangai awargaas awsan bailgui
2024-11-30
Допингийн эсрэг байгууллага гэгч луйварчдаар болиочээ.
2024-12-01
Hangai odoo barildahgvil baih shinjilgee avan geed
Baterdene
2024-12-01
Batsuuri.Bvrentogos.Hangai.Orhonbayar.Amarzaya.Batolzi. deervvr barildaj baiga bvh buhuus adilhan awldaa
2024-12-01
Хангайгаас шинжилгээ авсануу гэх юм дээр авлаа гээд ярьж бсаныг сонсоогүй юмуу
Бөх
2024-12-01
Мөнхбаяр билүү увсын нэг гачин толгойтой нөхөр бол эвгүй шт.. допинг ахиал залгисан сураг бна… эргүү мал