Нийт 100.000.000 төгрөгийн шагналын сантай JUDO TOP 6 тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болж, 19 байгууллагын 83 тамирчин оролцлоо. Тэмцээнийг нээж Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Батцэцэгийн Батгэрэл нээн үг хэлж, нийт тамирчдад амжилт хүссэн бөгөөд энэ үеэр дараах тамирчдад спортын цол гардуулсан. Жүдо бөхийн ОУХМ мастар цолоор энэ оны Зүүн Азийн АШТ-д амжилттай оролцож алтан медаль хүртсэн амжилтаар Бямбасүрэнгийн Сүхбат, Баярцэнгэлийн Хүдэрчулуун, Эрдэнэбатын Буянцагаан, Саранцэцэгийн Лхагвадулам нарыг шагнасан байна. Мөнх ОУХМ мастер цолоор Зүүн Азийн залуучуудын АШТ-ий аварга Энхбаярын Энхзул, өсвөр үеийн дэлхийн аваргын анхны алтан медальт Тэрбишийн Ариунзаяа нарыг шагнасан байна.