Өрсөлдөөнөөр дүүрэн “JUDO TOP 6” тэмцээний -57 кг-ын жинд өсвөр үеийн анхны дэлхийн аварга Гүрү дожоны тамирчин шинэхэн ОУХМ Тэрбишийн Ариунзаяа алтан медалийн болзол хангалаа. Түүний жинд мөн 3 бөхийн ялалт тэнцсэн бөгөөд Т.Ариунзаяа хамгийн богино хугацаанд учраануудаа ялснаар аваргалах боломжоо нээжээ. Түүний жинд мөнгөн медалийг ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо, хүрэл медалийг өсвөр үеийн Азийн аварга Оюунгэрэлийн Оюунчимэг хүртэхээр боллоо.