Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 121 тоот захирамжаар Сүхбаатар аймгийн Засаг даргаар Манлайбаатарын Идэрбатыг улираан батламжиллаа. 

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Мөнхжаргал, Засаг даргын Тамгыг гардуулж өглөө. Засаг дарга М.Идэрбат үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой боллоо.  

Үүнтэй холбоотойгоор хөтөлбөрт тусгах ажлын санал, чиглэлийг салбар бүрээс авч уулзалт хийж байгаа юм. 

2024 оны арванхоёрдугаар сард сумдад ажиллаж, ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх ажлын саналыг иргэдээс авах аж. 

Таны сурталчилгаа