Цаг үеийн мэдээ

2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Таагүй нөхцөл байдалтай тулгарахгүйн тулд асуудлыг дэвэргэх, бусдад хатуурхах хэрэггүй. Таны нөөц боломжийг шалгах сорилтод өртөж магадгүй. Өнөөдөр хамгийн дуртай зүйлээ хийж сэтгэл санаагаа өргө. Сонирхолтой үйл ажиллагаанаас сэтгэлийн сэргэлт олж авна. Хувийн эрх чөлөө, өөрийн гэсэн орон зай хамгаас чухал үе байх болно. 

Үхэр: Олон салбарыг хамарсан, өргөн хүрээтэй ажиллах хүмүүс сайтар бодож тунгаасан төлөвлөгөөг баримтал. Гэхдээ тодорхой нэг ажлаа барьж ажиллавал илүү ашиг орлого, үр дүнтэй байх болно. Сонин содон адал явдлаар дүүрэн, гэнэтийн мэдээ мэдээллийг ч нэлээд хүлээж авна. Таны үйл ажиллагааны идэвх зүтгэлээс хамаарч шийдвэр гарч магадгүй. 

Ихэр: Ашиг орлогын ундарга болсон ажил үйлсээ бүтэмжтэй болгохын тулд од эрхсийн тохиолыг аль болох эергээр хүлээн аваарай. Дотоод мэдрэмжээ зөв чиглүүлбэл албан тушаал, мөнгө санхүүгийн хувьд дэвшил гарах болно. Эр зориг шаардсан, сэтгэл түгшээсэн ажил таны зүтгэлийг үнэлсэн мэт амжилттай болох болно. Уран бүтээлч хүмүүсийг ч од эрхэс ивээж байна. 

Мэлхий: Өөрийн эрч хүч, авьяас билэг, ур чадвараа бүрэн дүүрэн харуулах бололцоо гарна. Өөрт оногдсон ажлаа сайн хийж, танд итгэсэн хүний итгэлийг алдахгүй байх нь хамгийн чухал байна. Бүтээлч байхыг эрхэмлэдэг хүмүүсийн хувьд хамгийн таатай үе байх болно. Харин бусдаас дэмжлэг туслалцаа авах замд чинь хэн нэгэн саад болж магадгүй. 

Арслан: Таны зарим зөн совин биеллээ олох үед сэтгэл дотроо эрх чөлөөг мэдрэх болно. Зочин гийчин хүлээж авах магадлалтай. Ойр дотнын хүмүүс, найз нөхдөө баярлуулах нь танд таатай байх болно. Эргэн тойрныхоо хүмүүсийг ойлгоход амар хялбар байна. Таныг ч мөн анхаарал халамж хүлээж байна. 

Охин: Бага зэргийн хөл хөдөлгөөн ч төвөгтэй санагдах боловч олон ажилд идэвхтэй оролцох шаардлага гарна. Тодорхойгүй үйлдлийг чиглүүлэн зохицуулах нь дотоод сэтгэлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулах учир ойрын хүмүүсийн тус дэмжлэгийг ав. Бусад хүмүүст ч өөрийн ур чадвараа гаргах боломж олгоорой. Од эрхэс ямар ч харилцаанд том өөрчлөлт гаргахыг дэмжихгүй байна. 

Жинлүүр: Хэт өөртөө итгэлтэй байх эсвэл урам зориггүй байх зэрэг нь ямар ч харилцаанд асуудал үүсгэж болно. Эрч хүчтэй их байсан ч түүнийгээ хэтрүүлэн гаргах хэрэггүй. Нэгэн хэвийн хэвшмэл ойлголт таны эсрэг байх магадлалтай. Юу ч хийсэн алдахгүйгээр амжилт олох нь ховор байхыг од эрхэс сануулж байна. 

Хилэнц: Гадна өнгөний гял цалд хууртагдах мөн өнгөц дүгнэлт гаргах зэрэг нь гол алдаа болохоор байна. Хэрэв та бодит байдлын мөн чанарыг сайтар ойлгож харж чадах юм бол элдэв таагүй зүйлс, саад бэрхшээлээс хол хөндий байж чадах болно. Ажил амьдралын бүх зүйл дээр нэг талыг барилгүй, тэнцвэртэй байхыг зөвлөж байна. 

Нум: Хөрөнгө мөнгөний тал дээр тийм ч хангалуун биш байгаа бол энэ үед үнэтэй, тансаг хэрэглээг багасгахыг од эрхэс зөвлөж байна. Хамт олныхоо дунд өргөн далайцтай ажил зохион байгуулах, бусадтай хамтран ажиллах зэрэгт таатай байна. Анд нөхдийнхөө зөвлөгөөг сонсох юм бол тэдний үг шударга бөгөөд цагаа олсон гэдгийг ухаарна. 

Матар: Энэ өдөр өөрийн ололт амжилт болон алдаа дутагдлыг нарийвчлан дүгнэж, зөв дүгнэлт хийхэд зориулаарай. Төсөл төлөвлөгөө болон идэвхтэй үйл ажиллагаа нь хүсэн хүлээж байсан үр дүнг авчрахгүй бололтой. Зөн совиндоо хэт итгэх нь буруу зүйлд хүргэж мэдэх юм. Хариуцлагатай байхад хүн бүр суралцах шаардлагатай. 

Хумх: Төр захиргааны байгууллагад асуудлаа шийдүүлэхээр хандахад бүтэмжтэй байна. Хувийн тайлбар, мэдээллийг олон нийтэд дэлгэх хэрэггүй. Анхааралтай байхгүй бол таагүй асуудалд өртөж магадгүй. Хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсвэл болгоомжгүй зан гаргах зэргээс болж төвөгтэй байдалд өөрийгөө оруулна. 

Загас: Идэвхтэй бус байдал, сул дорой хандлага тохионо. Удаан хийсэн ажлаас залхах, дургүй болох байдал илрэх боловч хойрго зан гаргаад хэрэггүй. Өөртөө итгэлтэй байж, ямар ч үед бусдын дор орохгүй, дутахгүй байхыг зөвлөж байна. Өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэхэд нэлээд эр зориг хэрэг болох бололтой. 

Таны сурталчилгаа