Цаг үеийн мэдээ

Монголын Зохиолчдын Эвлэлээс утга зохиолын оны шилдэг бүтээл тодруулах “Алтан өд 2024” шалгаруулалтыг зарлаж байна. 

Шалгаруулалтад уран бүтээлч /баг, хэвлэлийн газар/ 2024 онд хэвлэн, уншигч, үзэгчдэд хүргэсэн утга зохиолын бүтээлүүдийг дараах төрлөөр нэр дэвшүүлнэ. Үүнд:

1. Яруу найраг

2. Хүүрнэл зохиолын том хэмжээний бүтээл (роман)

3. Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл (өгүүллэг, туурь, тууж...)

4. Баримтат зохиол

5. Хүүхдийн зохиол (хүүхдэд зориулсан зурагт ном)

6. Шог хошин болон зөгнөлт зохиол

7. Жүжиг, киноны зохиол

8. Утга зохиолын орчуулга

9. Утга зохиолын судлал, шүүмж

“Алтан өд 2024” шалгаруулалтад нэр дэвшүүлэх бүтээлийг 2023 оны 12 дугаар сарын 6-наас 12 дугаар сарын 20-ны өдрийн 18.00 цаг хүртэл МЗЭ-ийн 206 тоотод хүлээн авч, эцсийн дүнг 2024 оны 1 дүгээр сард зарлана. 

Жич:

- “Алтан өд 2024” наадмын шалгаруулалтад 2024 онд утга зохиолын чиглэлээр бүтээл туурвисан хүн бүхэн оролцох эрхтэй.

- Нэг бүтээлийг нэг төрөлд нэр дэвшүүлнэ. 

- Жүжиг, киноны зохиолын төрөлд дэвшүүлэх бүтээлийн эх зохиолыг хэвлэн ирүүлнэ.

- "Утга зохиолын орчуулга" төрөлд гадаад хэлнээс монгол хэлнээ хөрвүүлсэн бүтээлээс гадна монгол хэлнээс гадаад хэлээр орчуулж хэвлүүлсэн бүтээлийг дэвшүүлж болно.

- Зохиогч, хэвлэлийн газар шаардлага хангасан нэгээс олон тооны бүтээл нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд бүртгэлийн хураамжийг нэг бүтээлийнхээр тооцож төлнө. 

- Хэвлэлийн газрууд нэр дэвшүүлэх бүтээлийнхээ зохиогчоос албан ёсоор зөвшөөрөл авсан байна. 

- Бүртгэлийн хураамж 20000 төгрөгийг МЗЭ-ийн Хаан банкин дахь 5427178096 тоот дансанд тушаана. Гүйлгээний утгад нэр, утсаа бичээрэй.

- Шалгаруулалтад нэр дэвшүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй.

- Асуух лавлах зүйлээ МЗЭ-ийн Гүйцэтгэх захирлын Ажлын албаны 99157788, 94570279 дугаарын утсаар тодруулна уу!

Таны сурталчилгаа