Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн тээврийн автопаркийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Энэхүү автопарк нь дулаан гарааштаа 110 автобус, гадна зогсоолдоо 150 автобус зогсоох хүчин чадалтай. Мөн авто угаалга, засварын төв, гадна засварын байгууламж, агуулах, уурын зуух, төрийн үйлчилгээний төв, удирдлагын нэгдсэн төвтэй юм.
Тодруулбал,
55 автобусны дулаан гараашийн барилга - 2
Сэлбэг аж аж ахуйн агуулах - 1
Тос газрын тосны бүтээгдэхүүний агуулах- 1
Иргэдэд үйлчлэх төвийн барилга - 1
Засвар үйлчилгээний төвийн барилга - 1
Оношилгооны төвийн барилга - 1
Шатахуун түгээх станцын түгээгчийн байр - 1
Хөдөлгөөнийг удирдах төвийн барилга - 1
Угаах цех, кузов засварын барилга - 1
Уурын зуухны барилга - 1
Харуулын байрны барилга - 1
Тус бүтээн байгуулалтыг “Улз буянт пропертиз” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.
2024-12-03
Ёстой сайн залах юмаа нэг ч барилга нь 100% ашиглалтанд ороогүй шдэ хамаг автобус нь гадаа зогсож бна угаалга нь гж халаалтгүй др нь жолооч нар нь буугаар шүршиж угаадаг тгд 5,6хан тэрэг угаагаад бохир нь дүүрчихнэ ус нь гж тонны 2 саваар зөөж авч ирдэг уурын зуух нь болдоггүй өөрсдөө угаартаж үхэх шахдаг халаалт гж барга байхгүй ээлжийн инженер нь за бүх л өрөөнүүд давхар теньээр халааж бна гээд болсон юм нэг ч алга даа өөрсдөө очоод үзээчээ нүдээрээ хараачээ худлаа л чаагаад байх юм
зочин
2024-12-03
бүр арай шүү энэ мэдээнд 1ч үнэн үг алга тэнгэр газар шиг байна. Ирж сурвалжлаад дарга нарт нь хүргэмээр байна шүү