Цаг үеийн мэдээ

Монгол Улсад хууль сахиулах байгууллагын эмэгтэй албан хаагчид “Хурандаа” цол олгож эхэлсний 30 жилийн ой тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа /2024.12.02/ Дотоод хэргийн их сургуульд ёслол төгөлдөр боллоо.

Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, “Монгол хурандаа нийгэмлэг”-ийн удирдлагууд, эх орныхоо аюулгүй байдлыг хангах эрхэм хүндтэй, хариуцлагатай албанд хүчин зүтгэж буй эмэгтэй хурандаа  оролцсон юм.

Монгол Улсад 30 жилийн хугацаанд хурандаа цолыг 9 байгууллагын 99 эмэгтэй алба хаагч хүртжээ. Үүнээс 15 нь цагдаагийн байгууллагаас төрөн гарсан байна.

Таны сурталчилгаа