Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулган үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Төсөв оруулж ирэхтэй холбоотой нэг сануулгыг Засгийн газарт хэлье гэж бодож байна. Та бүхэн төсвөө оруулж ирэхдээ мэдээж алдагдлуудаа танана. Эрүүл мэндийн салбар онцгой байгаа шүү. Ялангуяа Ковид цар тахлын үед ЭМД-ын сан 260 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай гарсан. Үүнтэй холбоотой даатгалын сангийн мөнгө нь хүрэхгүй, эрүүл мэндийн байгууллагууд хийсэн гүйцэтгэлээ авч чадахгүй, мөн ханган нийлүүлсэн байгууллагууд нь 400 тэрбум гаруй төгрөгийн авлагатай болчихсон. Энэ асуудал үнэхээр ноцтой байгаад байна. Тийм учраас би Эрүүл мэндийн сайд, төсвийн ерөнхийлөн захирагчид онцгой анхаарч, эрүүл мэндийн төсвийг танаж болохгүй. Эрүүл мэндийн салбараас танавал үнэхээр онцгой зүйл болно шүү. Үүн дээр анхаараарай гэж зориулж сануулж хэлмээр байна. Хоёрдугаарт, зарим гишүүд эрүүл мэндийн салбар зардал ихтэй ашиг өгдөггүй гэж хараад байх шиг байна. Тийм биш шүү. Монгол хүн эрүүл байж байж, татвараа төлж, энэ төсвийг чинь бүрдүүлж байгаа. Тиймээс монгол хүний эрүүл мэндийн төлөө энэ төсөвт эрүүл мэндийн салбарт таналт яагаад ч хийж болохгүй.   

Таны сурталчилгаа