Цаг үеийн мэдээ

Авлигатай тэмцэх газраас “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл: Өөрчлөлт, шинэчлэлт-2024” хэлэлцүүлэгт оролцож, илтгэл хэлэлцүүлэв.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Баярцэцэг “Барилгын тусгай зөвшөөрлийн үйл явцад авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх нь” сэдвээр тавьсан илтгэлдээ гишүүн компаниудын хамаарал, цахим систем, холбогдох дүрэм журам, илэрч буй нөхцөл байдал, барилгын ажлыг эхлэхээс дуусах хүртэлх ажлын зураглал зэрэг барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой асуудлыг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Тусгай зөвшөөрөл олголтыг олон улсын түвшинд хүргэх, суурь нөхцөл шаардлагыг уян хатан болгох нь” сэдэвт салбар хэлэлцүүлгийн панелистаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш оролцож, барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл явцад салбарын яамны зүгээс тавих хяналтын тогтолцоог сайжруулах, хуулийн этгээдэд бус тухайн төсөлд тусгай зөвшөөрлийг олгодог олон улсын туршлагыг нэвтрүүлэх, холбогдох журмыг шинэчлэх,  гишүүнчлэлтэй холбоотой шийдвэр гаргахгүй байх зэрэг санал дүгнэлтийг дэвшүүлж ярилцав.

Таны сурталчилгаа