Цаг үеийн мэдээ

Цахим орчинд 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр “Уул уурхайн аж ахуйн нэгж нь ашигт малтмал олборлосон бохир усыг Туул гол руу шууд нийлүүлж байна" гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Мэдээллийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, тус сумын сум дундын Цагдаагийн тасагтай хамтран хяналт шалгалтыг ажлыг зохион байгуулсан байна. 

Хяналт шалгалтаар Вайнд майнд ХХК нь Усны тухай хууль зөрчиж ус ашиглах зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ус ашигласан, хаягдал ус хаях, зайлуулах дүгнэлт, зөвшөөрөлгүй зэрэг зөрчил дутагдал илрүүлж улсын байцаагчийн актаар ус ашиглаж буй үйл ажиллагааг нь зогсоож, Булган аймгийн Цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.

Таны сурталчилгаа