2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллах нь таны хувьд чин хүсэл мөрөөдөл байна. Гэхдээ танаас шалтгаалахгүй асуудал үүсэхэд хүрнэ. Энэ үед таны хичээл зүтгэл цагаа олоогүй үйлдэл болж хувирна. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байх нь таны гаргасан шийдвэр сайн нөлөө үүсгэж чадахгүй нөхцөл байдалд хүрч мэднэ. Бусадтай уулзаж ярилцах нь таны хувьд хаагдмал байхаас гадна өөрийгөө зөв илэрхийлэхгүй байж ч мэднэ.
Үхэр: Албаны болон хувийн асуудлаа зэрэг шийдвэрлэх боломж гарч ирнэ. Таны зохион байгуулах чадвар сайн байсан ч бусдын зүгээс хангалттай үнэлэлт авч чадахгүй. Танд нөлөөлж болохуйц хүмүүсийн дургүйцлийг хүргэх зүйл хийхгүй байхыг зөвлөж байна. Аливаа маргаан, хэрүүл шуугианаас зайлсхий. Болгоомжгүй хэлсэн үг тань том асуудалд оруулж болзошгүй.
Ихэр: Өөрийн үзэл баримтлал, чиг шугамаасаа хазайх явдал гаргахгүй байх хэрэгтэй. Шударга журамтай хүнээс гарч боломгүй ааш аягаас татгалзах хэрэгтэй. Гэнэтийн саад бэрхшээлд эмзэглэх, шантрах хэрэггүй. Энэ нь түр зуурынх байх бөгөөд таны сэтгэлийн хат тэвчээр болон цаг хугацаа даван гарах болно. Хэрэв тусламж дэмжлэг хэрэгтэй бол хамгийн ойрын хүмүүстээ хандаарай.
Мэлхий: Албан тушаал эрх мэдлийн өрсөлдөөн хамт олны харилцааг муутгаж магадгүй. Тушаал дэвших, зэрэг дэв горилох зэрэг нь энэ цаг үед тохиромжтой биш бөгөөд та өөрт оногдсон ажилдаа чин сэтгэлээ зориулж чадвал элдэв явуулгагүйгээр амжилтад хүрнэ. Ямар ч ажлыг эхлүүлэхэд танд ихээхэн мэдлэг мэдээлэл шаардагдах тул өөрт тохирох арга барилыг сонгоорой.
Арслан: Таныг амжилт ололт хүлээж байна. Гэхдээ ямар ч тохиолдолд өөрийн хүч хүрэх зүйлийг хийхийг зөвлөж байна. Хэрэв чадахгүй зүйлээр оролдвол чухал ажлыг баллаж магадгүй гэдгийг санаарай. Таны өрсөлдөгч болон танд атаархдаг хэн нэгэн хор уршиг, саад тотгор учруулах бололтой. Эрсдэл гаргахгүй байх талаас анхаарч, болгоомжтой байдлаа алдаж болохгүй.
Охин: Хүндрэлтэй байсан харилцааг залруулах таатай боломж хүлээж байна. Санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах алхам хийх үе. Арилжаа наймааны ажилд одтой байх бөгөөд удаан төлөвлөсөн ажил хэрэг танд боломжийн ашиг орлогыг авчирна. Эртний танилтайгаа уулзах, багийн найзтайгаа ярилцах нь зэрэг нь таны хувьд нэг төрлийн амралт сэргэлт байх болно.
Жинлүүр: Өдрийн хандлага нэлээд тааламжгүй байх бөгөөд танд ирсэн сөрөг нөлөөг хэт сэтгэл хөдлөлтэй хүлээн авахгүй байхыг хичээгээрэй. Учирсан асуудал бэрхшээл бүрд өөрийгөө буруутган зэмлэх хэрэггүй. Ажил хэрэгч зан, бүтээж туурвих идэвх буурах хандлагатай байна. Ямар ч тохиолдолд цалгар назгай байдал гаргаж болохгүй.
Хилэнц: Хуучин харилцаа олны өмнө ил гарч ирнэ. Энэ нь танд багагүй асуудал авчрах ч ажлын ирээдүйтэй холбоотой тул анхааралтай хандаарай. Олдсон боломжийг ашиглан ажлын саналыг хүлээж аваарай. Бүх төрлийн олон нийтийн үйл ажиллагаанд оролцох, хамт олны уулзалт зохион байгуулах зэрэгт таатай байна. Таны бусадтай харилцах чадвар өндөр түвшинд байгаа тул бүхий л ажил амжилтай байх болно.
Нум: Улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох, бусадтай хамтарч ажиллах зэрэг нь таны хувьд хэсэгхэн хугацаанд тохиох боломж гэхэд болно. Амьдралд өсөлтийн хажуугаар бууралт ч мөн хүлээж байгаа гэдгийг мартаж болохгүй. Бүх хүндрэл бэрхшээлийг өөрийн хүч, ухаанаар даван туулахыг хичээгээрэй. Хуучин янаг амрагийн харилцаатай байсан хүмүүс уулзалдаж магадгүй.
Матар: Нийгэмд өрнөх хөл толгой нь олдохгүй нөхцөл байдал нь таны сэтгэл зүйл сөргөөр нөлөөлж магадгүй. Аз туршсан үйлдэл, хэт хийсвэр амьдралаас хол хөндий төлөвлөгөө гаргах амаргүй байна. Буруу зуршилтай, таагүй бодолтой хүмүүсээс зайгаа барихыг зөвлөж байна. Тааламжгүй харилцаа холбоо нь эргээд таныг гарах гарцгүй болгож мэднэ.
Хумх: Аз туршсан ямар нэгэн үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна. Ялангуяа хүнд нөхцөлд орох ажил хийдэг бол эрсдэлтэй алхам хийхгүй байх хэрэгтэй болно. Хэн нэгэнтэй ойр дотно харилцаа үүсгэх нь тааламжтай бус байж мэднэ. Эрүүл мэндийн хувьд бага зэргийн асуудал тулгарсан ч үл тоох хэрэггүй. Яаралтай тусламж аваарай.
Загас: Аливаа зөрчил маргаан нь хар буруу санаа агуулснаас үүдэлтэй байна. Буруу зөрүү зүйл хэлж, гомдол төрүүлж үүссэн асуудлаа хурцатгахгүй байхыг зөвлөж байна. Сэтгэл хөдлөл хил хязгаарыг давах магадлалтай. Од эрхсийн таагүй байрлал нь таны санаж бодсон зүйлээ гүйцэлдүүлэх болон харилцан ойлголцох боломжийг таслан үймүүлж магадгүй.