Монголын Шатрын Холбооны ээлжит бус их хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр болно. Хурлаар ерөнхийлөгчөө сонгох юм.
Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчид Гомбожавын Занданшатар нэр дэвших болж, нэр дэвших хүсэлтийг холбогдох материалын хамт Монголын шатрын холбооны ээлжит бус их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбаярт хүлээлгэн өгөв.
Дэлхийн шатрын холбооноос Г.Занданшатарыг Монголын Шатрын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшихийг санал болгож, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Түүний оролцоо шатрын спортыг улс орон даяар жигд, дэлгэрүүлэн хөгжүүлж, монгол хүний оюуны цар хүрээг дэлхий нийтэд таниулан хөгжүүлэхэд чухал юм.