Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийг 1945 оны Манжуурын давшилтын ажиллагаанд оролцсон Өвөр Байгалийн фронтын Зөвлөлт, Монгол цэргийн морьт механикжуулсан бүлгийн командлагч БНМАУ-ын баатар, ЗХУ-ын хошой баатар, армийн генерал И.А.Плиевийн нэрэмжит болгож тус сургуулийн төв талбайд түүний хөшөөг босголоо.

Уг ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Е.А.Николович, Монгол Улсад суух Худалдааны газрын төлөөлөгч В.М.Викторович, ЭСЯ-ны Цэрэг, агаарын цэргийн атташе хошууч генерал П.В.Петрунин, Нийслэлийн Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн удирдлага, багш, сурагчид оролцов.

Таны сурталчилгаа