“Тавантолгой түлш” ХХК нь шахмал түлшний 12 дугаар сарын хөндлөнгийн хяналтыг “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн олон улсын итгэмжлэгдсэн лабораториор хийлгэжээ. Лабораторийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны шинжилгээний дүнгээр тус компанийн үйлдвэрлэж буй шахмал түлш нь Хатуу түлш Техникийн шаардлага MNS 5679:2022 стандартын шаардлагыг бүрэн хангаж байна гэсэн дүгнэлт гарчээ.
Тодруулбал, шахмал түлшний үзүүлэлтүүд нь:
- Чийглэгийн агууламж 6 хувиас ихгүй
- Үнслэгийн агууламж 27 хувиас ихгүй
- Дэгдэмхий бодисын агууламж 22 хувиас ихгүй
- Хүхэрийн агууламж 1 хувиас ихгүй
- Илчлэгийн хэмжээ 5200ккал/кг-аас багагүй
- Бат бэхийн үзүүлэлт 80 хувиас багагүй гэж зааснаас
Тавантолгой түлш ХХК-ийн шахмал түлшний Техникийн үзүүлэлтүүд:
- Чийглэгийн агууламж 4,5 хувь
- Үнслэгийн агууламж 20,49 хувь
- Дэгдэмхий бодисын агууламж 19,90 хувь
- Хүхэрийн агууламж 0,78 хувь
- Илчлэгийн хэмжээ 6632 ккал/кг
- Бат бэхийн үзүүлэлт 90 хувь буюу MNS 5679:2022 стандартын бүх үзүүлэлтийг хангаж байна.
Тавантолгой түлш компанийн зүгээс шахмал түлшний лабораторийн шинжилгээг тогтмол хийлгэдэг бөгөөд цаашид шинжилгээний дүнг ил тод мэдээлж байх юм.
Дээжний нэр Үзүүлэлтүүд
Дээжний нэр |
Үзүүлэлтүүд |
||||||
Чийглэг, War |
Үнслэг, Adb |
Дэгдэмхий, Vdb |
Хүхэр, Stdb |
Илчлэг, Qd |
Бат бэх |
||
|
|
% |
ккал/кг |
% |
|||
MNS 5679: 2022 стандарт |
≤6 |
≤27 |
≤22 |
≤1 |
≥5200 |
≥80 |
|
ТТТ241205-1 |
4.5 |
20.49 |
19.90 |
0.78 |
6632 |
90 |
Иргэн
2024-12-17
Боль л доо та нар яасан сэтгэл чинь өвддөггүй юм бэ эмнэлэг ороод хар хүүхдүүдийг
Иргэн
2024-12-17
Боль л доо та нар яасан сэтгэл чинь өвддөггүй юм бэ эмнэлэг ороод хар хүүхдүүдийг