Цаг үеийн мэдээ

БНХАУ-д метапневмовирус  гэгч нэртэй шинэ төрлийн, аймшигт вирус гарсан гэдэг нь ташаа, худал мэдээлэл хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 

Энэ вирус нь дэлхий дахинаа түгээмэл байдаг томуу төст вирусийн нэг юм.

Эрсдэлийн үнэлгээгээр:

Хүний метапневмовирус (HMPV) нь манай улсын хүн амд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэх эрсдэл БАГА байна.

Манай улсын хувьд сүүлийн 10 жилийн байдлаар ТТӨ-ий үүсгэгчдийн дотор метапневмовирус нь 6.4%-ийг эзэлж, 1-7 саруудад орчилд байдаг байна.

52 дугаар долоо хоногийн мэдээгээр томуугийн A(H1N1)pdm09, АЗСВ-ийн идэвхжил өндөр нийт эерэг сорьцын 80 хүртэлх хувийг эзэлж байна. Метапневмовирус 1.5 хувийг эзэлж байна.

ХҮНИЙ МЕТАПНЕВМОВИРУС нь хүнээс хүнд дамжин халдварладаг, томуу төст вирусийн нэг төрөл бөгөөд амьсгалын дээд болон доод замын цочмог халдварыг үүсгэдэг.

ХҮНИЙ МЕТАПНЕВМОВИРУС (HMPV) нь pneumoviridae омгийн Метапневмовирусийн төрөлд хамаарах бөгөөд РНХ-ийн вирус юм. 

ТАРХАЛТ

Бага насны хүүхдүүд, өндөр настан, дархлаа суларсан хүмүүс илүү хүнд хэлбэрээр өвчлөх, хүндрэх эрсдэлтэй байдаг.

ШИНЖ ТЭМДЭГ

Нууц үеийн хугацаа 3-5 хоног, ихэнхдээ ханиалгах, халуурах, хамар битүүрэх, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. 

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

Амьсгалын замын бусад нийтлэг вирусээс урьдчилан сэргийлэхтэй адил амны хаалт зүүх, гараа угаах, халдваргүйжүүлэх болон бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь халдвар авах магадлалыг үр дүнтэй бууруулж чадна.  

Таны сурталчилгаа