Цаг үеийн мэдээ

АНУ-ын Хүүхдийн Эрүүл Мэндийн Холбооны мэдээлснээр, 2024 онд 5 хүртэлх насны хүүхдүүдийн 15% нь жижиг тоглоом, эд зүйлс залгисан байна. Эдгээрийн 30% нь эмнэлгийн яаралтай тусламж шаардсан бөгөөд 5% нь мэс заслын оролцоо шаардлагатай болжээ. 

Европын Холбооны Эрүүл Мэндийн Агентлагийн тайланд дурдсанаар, 2024 онд Европт 3 хүртэлх насны хүүхдүүдийн 12% нь жижиг тоглоом, эд зүйлс залгисан байна. Эдгээрийн 25% нь эмнэлгийн яаралтай тусламж шаардсан бөгөөд 4% нь мэс заслын оролцоо шаардлагатай болжээ.

Дээрх тоо баримтаас харахад эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ тоглоомын аюулгүй байдалд анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна. Иймд: 

- Хүүхдийн тоглож байгаа тоглоом нь янз бүрийн хэлхсэн эрх маягийн чимэглэлгүй, товчгүй, хүүхэд амандаа хийж болох жижиг хэсгүүдгүй байх.

- Хүүхэд амандаа хийвэл уусдаггүй, будаг гардаггүй байх нь чухал.

- Хүүхдийн тоглоом хэт хүнд байж болохгүй. Хүүхэд тоглож байхдаа өөр дээрээ унагахад гэмтэл үүсгэхээргүй хөнгөн байх.

- Хурц ирмэг өнцөггүй байх.

- 20 сантиметрээс урт уяасгүй байх.

- Хүүхдийн нас болон сэтгэхүйн онцлогт тохирсон байх.

- Хүүхдийн хүзүүг ороож хүрэхгүй хэмжээтэй урттай байх.

- Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр үлдээхгүй байх.

- Хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх...

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ТА хүүхдийнхээ тоглоом, эд зүйлсийг АЮУЛГҮЙ ЭСЭХИЙГ тогтмол шалгаж хэвшээрэй.

Таны сурталчилгаа