Цаг үеийн мэдээ

АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд ойн зургаан түймэр идэвхтэй асаж байна. Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан гамшигт үзэгдэл болоод буй гал түймэрт нийт 7500 гал сөнөөгч 5 галын голомтод ажиллаж байна. 

Ой хээрийн түймрийн таван том голомтод хамгийн их хохиролтой 4 хотын нөхцөл байдлын талаар тоймлон хүргэж байна. 

1.Палисадад 18500 акр талбай шатсан, үйлчилгээний байгууллагууд бүрэн хаагдсан,  иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. Тус хот хээрийн түймэрт 75% өртсөн байна.

2. Этони хотод 10,000 акр талбай шатсан, иргэдийг түр хорогдох байранд нүүлгэн шилжүүлсэн,

3. Сансет хотод иргэдийг нүүлгэн шилжүүлэх үүрэг өгсөн. АНУ-ын Лос-Анжелас хотод байрлах алдарт Hollywood бичвэр түймэрт өртөх эрсдэл нүүрлээд байна.

4. Харст тосгоны түймэр бусад хотуудтай харьцуулахад бага акр талбай хамраад байна. Нийт 1000 акр талбайг хамарчээ.

Дээрх хотуудын оршин суугчдад утаажилтын түвшин дээд хэмжээнд хүрсэн тул аль болох гэрээсээ гарахгүй байх, бэлтгэл бэлэн байдлаа хангах, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, хамгийн гол нь амны хаалт зүүж, тайван байхыг анхааруулсан байна. 

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камила Харисон жүжигчин Бен Афлек, Парис Хилтон зэрэг алдартнуудын амины орон сууцууд түймэрт өртсөн бөгөөд хээрийн түймрийн улмаас нийт 100 тэрбум ам.долларын хохирол учраад байгаа аж. Тухайлбал Лос-Анжелес хотын Эргүүлийн албанаас Үндэсний гвардаас нэмэлт тусламж хүссэн байна. Өнөөдрийн байдлаар Үндэсний гвардын 400 орчим гишүүд хэв журам сахиулах, түр хорогдох байрыг зохион байгуулах, урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг хүргүүлэн ажиллаж байгаа юм байна.

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: Reuters.com 

Таны сурталчилгаа