Монголын жүдочид аваргаа тодруулж байна.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 33, багийн 11 дэх удаагийн УАШТ нэгдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болж байна.
Эрэгтэйчүүдийн 73 кг жинд Парисын олимпын оролцогч тамирчин, ОУХМ Э.Эрдэнбаяр түрүүллээ. Ингэснээр тэрбээр улсын хошой аварга болж байна.
Мөнгө, хүрэл медаль хүртсэн Л.Энхдөл, А.Өсөхжаргал нарын хувьд улсын аваргын анхны медаль нь юм.
Хэнтий аймгийн тамирчин О.Уранбаярын хувьд улсын аваргын нэг мөнгө, гурван хүрэл медальтай болж байна.
73 кг жинд
1.Э.Эрдэнэбаяр (Хилчин спорт хороо)
2.Л.Энхдөл (Хилчин спорт хороо)
3.О.Уранбаяр (Хэнтий)
3.А.Өсөхжаргал (Женко)