Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 33, багийн 11 дэх удаагийн УАШТ өнөөдөр /2025.01.10/ эхэллээ.
Эмэгтэйчүүдийн 57 кг жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Ичинхорлоо түрүүллээ. Тэрбээр өмнө нь 2022, 2023 онд 57 кг-ын жинд аваргалж байв.
Өсвөрийн дэлхийн аварга, Токиогийн Их дуулгын хүрэл медальт, залуухан ОУХМ Т.Ариунзаяа түүнд вазаригаар ялагдан үзүүрлэлээ.
Т.Ариунзаяагийн хувьд 2023 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол энэ жил амжилтаа ахиулж, мөнгөн медаль дээр бууж байна.
Хүрэл медалийг “Монголын жүдо академи”-ийн Г.Ундрал, “Женко” клубийн Э.Номинтуяа нар хүртсэн. Тэдний хувьд улсын аваргаас анхны медалиа хүртсэн нь энэ юм.
57 кг-ын дүн
1. М.Ичинхорлоо (Алдар спорт хороо)
2.Т.Ариунзаяа (Гүрү дожо)
3.Э.Номинтуяа (Женко)
3.Г.Ундрал (Монголын жүдо академи)