Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 33, багийн 11 дэх удаагийн УАШТ нэгдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болж байна.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын аваргаар “Женко” клубийн тамирчин Б.Ням-Эрдэнэ тодорлоо.
Тэрбээр аваргын төлөөх барилдаанд нэг клубийн У.Анужинг буулгаж авсан.
Б.Ням-Эрдэнэ өнгөрсөн жил аваргалсан амжилтаа ийн бататгаж байна.
70 кг-ын дүн
1.Б.Ням-Эрдэнэ (Женко)
2.У.Анужин (Женко)
3.Д.Есүй (Хүч спорт хороо)
3.Б.Анужин (Хилчин) спорт хороо