Цаг үеийн мэдээ

2025 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Амралтын өдрүүдээр сайтар амарч авахгүй бол ирэх долоо хоногт ажилд дарагдана. Гадуур гарахдаа даарч хөрөхөөс зайлсхий. Хоол хүнсэндээ онцгой анхаар. Гэнэтийн танилаас болгоомжил. Оройг нам гүм орчинд аль болох ганцаар өнгөрүүлэхийг хичээ. Мөн үр хүүхэд, гэр бүлийнхээ хүмүүсийн ажил төрлийг эмхэлж цэгцлэхэд туслах бололтой.     

Үхэр: Эрүүл мэнддээ анхаарсан үйл ажиллагаа явуулахад сайн. Гадуур явахдаа анхааралтай бай. Хэл аманд өртөж магадгүй. Дуусаагүй ажилдаа нямбай ханд. Бүх зүйл таны гарт байгаа гэдийг сана. Бусдын буруу хандлагыг бүү дуурай. Өөрийгөө хөгжүүлэх алхам таны амьдралд хэрэгтэй байсан өөрчлөлтийг авчрах болно.   

Хамтатгах: Гэрийн болон гэр бүлийн асуудлаа шийдэхэд тохиромжтой өдөр байна. Шударгаар хичээж ажиллавал амжилт таныг хүлээж байна. Хууль зөрчсөн шийдвэр өнөөдөртөө санхүүгийн ашиг авчрах ч цаашид хэн нэгний барьцаанд оруулах магадлал өндөр байна. Жижигхэн алдаа ч аюултай байгааг сайн анхаар. Цэвэр агаарт аялах, дотно найзындаа зочлон очиход таатай.   

Мэлхий: Өнөөдөр хийсэн гэрээ хэлцэл үр дүнтэй байх болно. Гэхдээ хэрвээ үйл явдлыг хурдасгах гэж оролдвол олон зүйлээ алдах болно гэдгийг анхаар. Таны гэр бүлдээ тавих анхаарал халамж сул байгаа бол хувийн асуудлаа хойш тавилгүй өнөөдрөөс идэвх чармайлт гарган шийдэх хэрэгтэй.   

Арслан: Таныг бус өөрийн эрх ашгийг харж байгаа хүмүүсээс зайгаа барь. Хамгийн гол нь бусдад худлаа амлаж болохгүй. Та туршлагаас гадна зөн мэдрэмжээ ашиглах шаардлагатай байна. Танд арга ухаан, авьяас чадвар байгаа учир өөртөө итгэ. Мөн эрүүл мэнд тань сайн байвал эрч хүч ихтэй байх болно.       

Охин: Таны идэвх зүтгэл, ажил хэрэгч байдал тань дарга удирдлага болон бизнесийн түншүүдээс өндөр үнэлгээ авна. Эрч хүчээ чухал зүйлдээ зарцуул. Эхэлсэн ажлаа цэгцлэх, тайлан гаргах, шинэ мэдээнд дүн шинжилгээ хийх зэрэг нь үр дүнтэй байна. Гэхдээ өнөөдөр олон ажилд самгардах хэрэггүй. Таны хайртай хүн өнөөдөр сэтгэл хөдлөл ихтэй байна. Хувийн амьдралаа анхаар.

Жинлүүр: Таагүй хүмүүсийн дургүй хүргэсэн үйлдэлд хариу бүү үзүүл. Хэт хэл ам хийвэл илүү стресст орох магадлалтай. Ажил хэрэг тань олны анхаарал татаж болзошгүй. Хий хоосон хов живд тэгтэл ач холбогдол өгөөд хэрэггүй. Хөрөнгө мөнгөний асуудлаас болоод таатай бус мэдээ ирнэ. Чөлөөт цагаа сайн тайвширч, унтаж амрахад зориулах хэрэгтэй.               

Хилэнц: Амралтын өдөр ч та бүхэн маш идэвхтэй байх болно. Өр ширээ хэрхэн барагдуулах талаар бодитой тооцоол. Үнэнийг зарим талаар хүлээн зөвшөөр. Таны хамаарахгүй хүчин зүйлүүдэд бүү санаагаа чилээ. Хайртай хүнээ сэтгэл татах урмын үгээр тэтгэж, амьдралаа баяр хөөртэй болго. Од эрхэс урьдын адил таны хувийн амьдралыг ивээж байгаа гэдэгт итгээрэй.

Нум: Эрч хүч буурна. Энэ нь таны бие тавгүйтэх, урам зориг багасах зэрэгтэй холбоотой байж магадгүй. Ойр дотно хүмүүсийн байдал таагүй байгаа тул асуудлыг нь та л шийдэх хэрэгтэй болно. Санхүүгээ сайн хяна. Нөхцөл байдал муудаж, ашиггүй зүйлд мөнгөө зарах эрсдэлтэй. Эрүүл мэндэд асуудал учирч болзошгүй.     

Матар: Зарим хүмүүстэй харьцаагаа түр таслах магадлалтай. Ямар нэгэн таагүй байдал үүсвэл гэр бүлд тогтворгүй хандлага гарч мэднэ. Хайртай хосууд тухайн цаг үеийн андуу эндүү тохиолдолд уян хатан хандаж, бие биедээ уучлал үзүүл. Өнөөдөр эрүүл мэндээ бэхжүүлэхэд анхаар. Өвдөх өвчин одоогоор үгүй байсан ч эрүүлжүүлэх дэглэмдээ цаг зав гаргах хэрэгтэй.

Хумх: Таны амьдралд өвөрмөц хүмүүс орж ирнэ. Сонирхолтой цаг үе. Гэхдээ эвгүй байдалд орж болзошгүй. Ямар нэг гэнэтийн үйл ажиллагаанд бүү яв. Санасан үр дүндээ хүрэхгүй тул хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудыг хойш нь тавь. Ажлыг шууд шүүрэн авч хийх хэрэггүй. Дуртай зүйлээрээ оролдож, ирээдүйн гэрэл гэгээтэй явдлыг тунгааж тайван амар.   

Загас: Мэргэжлийн хувьд шинэ түвшинд гарах боломж олно. Хэрэв энэ өдрийн хандлагыг зөв мэдэрч чадвал таныг юу ч зогсоож чадахгүй. Цагаа олсон харилцаанаас нүүр бууруулах хэрэггүй. Алба болон хувийн ажлаа хослуулах чадвар өндөр байна. Таны амьдралын идэвхтэй байр суурь эргэн тойрныхонд тань сайнаар нөлөөлнө.

Таны сурталчилгаа