Холбоодын Нэгдсэн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60, 66, 81 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 63 кг-ын медальтнууд тодроно.
Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн 63 кг жинд өгсөж барилдаад УАШТ-ий эхний даваанд "Тэмүүжин" клубийн О.Сарнайг 37 секундэд цэвэр ялж, шөвгийн 8-д шалгарлаа.
Жүдо бөхийн УАШТ-ий хоёр дахь өдрийн гал гарсан барилдаанууд яг одоо Монгол бөхийн өргөөнд үргэлжлэн явагдаж байна.
Тасалбар худалдан авах: https://shoppy.mn/products/unc-2025