Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/110 дугаар тушаалаар Төрийн аудитын стандартын хорооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. 

Төрийн аудитын стандартын хорооны даргаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав, гишүүдээр Үндэсний аудитын газрын Чанарын удирдлагын газрын захирал, тэргүүлэх аудитор Ж.Батсайхан, Санхүү, нийцлийн аудитын газрын аудитын менежер П.Чанцалдулам, Гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын аудитын арга зүй хариуцсан менежер П.Цэнгүүн, Гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын аудитын менежер Х.Баярмаа, Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн менежер Л.Нүрзэд, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, доктор, дэд профессор Б.Болормаа, Монгол Улсын Их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Л.Оюунцэцэг, Шинжлэх Ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, дэд профессор Г.Гэрэлмаа, нарийн бичгийн даргаар Үндэсний аудитын газрын Стратеги, төлөвлөлтийн газрын шинжээч Т.Ариунсайхан нар тус тус томилогдон ажиллаж байна.

Төрийн аудитын стандартын хороо нь аудитын олон улсын стандартын орчуулга, тайлбарыг хянан тохиолдуулах, нутагшуулах, төрийн аудитын үндэсний стандартыг боловсруулах, хэрэглээнд нэвтрүүлэх, бодлогын санал зөвлөмж гаргаж Монгол Улсын Ерөнхий аудиторт дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах юм.

Төрийн аудитын стандартын хорооны 2025 оны анхдугаар хуралдааныг 01 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулж, хуралдаанаар төрийн аудитын стандартын хорооны бүрэлдэхүүн, дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар гишүүдэд танилцуулж, стандартын хорооны 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэв.

Таны сурталчилгаа