Өвөрхангай аймгийн БОЭТ-д “Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд Олон улсын дэвшилтэд технологийг ашигласан Зайн оношилгооны төвөөр дамжуулан Улаанбаатарын лавлагаа шатлалын эмнэлгийн түвшний онош тавих аппаратыг суурилуулсан. Энэ төвийн ашиглалт бусад аймгуудтай харьцуулахад Өвөрхангай аймагт харьцангуй өндөр байгааг БОЭТ-ын хамт олон онцолж иргэд рүү чиглэсэн чухал бодлогын ажил болсонд талархал илэрхийлэв. Баруун болон төвийн бүсийн эмнэлгийн зонхилон тохиолдох зүрхний шигдээс, тархины харвалт, судасны гэмтэл болон эмгэг, эх барихын яаралтай тусламжийг иргэдэд ойртуулах их ажлын гараанууд эхэллээ. 2028 он гэхэд ард иргэдээ төрөлжсөн эмнэлгийн тусламжийг амьдарч буй орон нутагтаа авдаг болгохоор өргөтгөсөн багаар ажиллалаа.
Сүүлийн 2 аймгийн тухайд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчтэй хамтран ажиллаж байгаагаараа илүү онцлог бөгөөд Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарт 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг шийдвэрлэлээ.