Цаг үеийн мэдээ

Холбоодын Нэгдсэн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Дэлхийн аварга Г.Болдбаатар жүдо бөхийн хамгийн хөнгөн 60 кг-д гурав түрүүлсэн амжилтыг “Женко”-гийн Б.Сүхбат өнөө жил ахиулж, дөрөв дэх алтан медалиа хүртлээ. 

Б.Энэбиш улсын аваргад анх удаа финалдаж мөнгөн медалийн эзэн болсон. 

Улсын гурван удаагийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд энэ удаа хүрэл дээр буув. Тэрбээр хагас шигшээд Б.Сүхбатад ялагдсан юм.

“Мон Алтиус Цагаанбаатар” академийн залуу тамирчин Н.Мэндсайхан УАШТ-ээс анхны медалиа зүүж байна. 

60 кг-ын дүн

1.Б.Сүхбат (Женко)

2.Б.Энэбиш (Magic Team)

3.Э.Ариунболд (Алдар)

3.Н.Мэндсайхан (Мон Алтиус Цагаанбаатар академи)

Таны сурталчилгаа