Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
12, 13-нд нутгийн зарим газраар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
2025 оны 01-р сарын 11-ний 20 цагаас 2025 оны 01-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Байдраг, Ерөө, голын хөндийгөөр -31...-36 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -26...-31 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -12...-17 градус, бусад нутгаар -20…-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -16…-21 градус, Хангайн нурууны өвөр бэл говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
2025 оны 01-р сарын 13-наас 01-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
13-нд нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -24...-29 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.