2025 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хувийн амьдралаасаа сэтгэлийн таашаал авах өдөр. Эрүүл мэндээ сайн анхаарч, хоол хүнсэндээ сайн чанарын шинэ ногоо хэрэглээрэй. Өөрийн гадаад байдал, гоо үзэмжээ анхаар. Ганц бие хүмүүс гадаад үзэмждээ өндөр ач холбогдол өгч, гоо сайханд их цагийг зарцуул. Хайр дурлал та бүхнийг зам дээр тань тосно. Хайр заримдаа сохор байж мэдэх тул удирдлагаа алдаж болохгүй.
Үхэр: Айлчлал хийх эсвэл зочид хүлээн авахад таатай. Та өөртөө итгэлтэй байх бололтой. Эргэж буцахгүй байвал амжилтад хүрнэ. Та спортоор хичээллэх эсвэл биеийн хүчний ажил хийх хүсэлтэй байна. Эд хөрөнгөө өсгөх магадлал өндөр байна. Хайр сэтгэлийн харилцаа ч сайхан байна. Эмэгтэй үхрийнхэн илүү мэдрэмжтэй байх бололтой.
Хамтатгах: Өнөөдөр цаг заваа зөвхөн хувийн сонирхолдоо зориул. Гэр бүлийнхэнтэйгээ харьцаагаа муутгахгүйн тулд зохих анхаарлыг тавь. Дотно найзуудтайгаа цагийг өнгөрүүл. Од эрхсийн эерэг нөлөөгөөр таны харилцаа бүтэмжтэй байна. Найз нөхөд чинь ажлыг тань дэмжих болно.
Мэлхий: Өнөөдөр бусдын санал бодлыг үл тоомсорлон хандлага давамгайлна. Өөрийнхөөрөө байх гэсэн хүсэл их байна. Хувиа хичээсэн байдалтайгаа тэмц. Аливаа асуудлын шалтгааныг нь бусдаас бус өөрөөсөө хай. Саад бэрхшээлтэй нүүр тулахад бэлэн бай. Хүлээсэн хариуцлагаа сайн ухамсарлаж, өөрийн үүргийг биелүүл.
Арслан: Харилцан ойлголцвол ажил хэрэг амжилттай бүтнэ. Магадгүй бага зэрэг ууртай зожиг байх бололтой. Ялихгүй юмнаас болж уурлах, сандрах тул гэнэтийн шийдвэр гаргахгүй байвал зүйтэй. Од эрхсийн нөлөөнд хэт автаж болохгүй. Чухал асуудал шийдвэрлэхээ хойш нь тавьж өөртөө амралт олго. Ихэнх хүмүүс гэр орноо тохижуулахыг хүснэ. Гэвч ойр дотнынхоо хүмүүсээ хэт тулган шахаад байвал таны санаачилгыг хүлээн авахгүй л болов уу.
Охин: Өнөөдөр алхам тутам тохиох саад бэрхшээлээс болж зогсонги байдалтай байна. Байнга бусдын дэмжлэгт найдах хэрэггүй. Ажил хэвийн горимоор явахад цаг хугацаа шаардлагатай үе. Уран бүтээлийн болон шинэлэг үйл ажиллагаанаас мөнгө орж ирнэ. Өөрийн үзэл санааг ил тод илэрхийл.
Жинлүүр: Хуучны таагүй дурсамжаасаа салж чадахгүй бол одоогийн ажил төрөл чинь амжилттай байж чадахгүй. Ажил хэрэгч бай. Гарах гарцгүй байдалд орох болон нэлээд алдагдал хүлээх зэрэг нөхцөл байдлаас удахгүй гарах бололтой. Мөнгө хөрөнгөний дарамтаас гарахад туслах хүнтэй уулзана. Хайр дурлалын асуудал нам гүм байна. Хосуудын харьцаа тогтвортой тайван хэвээрээ үргэлжилнэ.
Хилэнц: Хүлээсэн үүрэг даалгавраа цаг тухайд нь, чанартай сайн биелүүл. Өөрийн хүссэн үр дүнг гаргах бололцоо танд байна. Танд алдаа оноогоо зөв хүнээр дүгнүүлэх боломж гарна. Уран бүтээлч хүмүүс шүүмжлэл сонсоход тохиромжтой үе. Аар саар зүйлийг мартан өөрийгөө зорилгынхоо төлөө бүрэн зориул. Гэр бүлийн харилцаанд сайхан өдөр болох болно.
Нум: Ажил төрөл болон ар гэрийн асуудлаас болж зарим хүмүүстэй санал зөрөх бололтой. Сэтгэлд сэв суусан үг сонсож болзошгүй. Хувийн ашиг сонирхлоо хоёрдугаарт тавь. Хэн хэн нь буулт хийхгүй гэсэн нөхцөл байдал үүснэ. Сэтгэл хөдлөлөө дарж, бүх зүйлийг хэвийн горимд нь байлгахыг хичээ.
Матар: Өвлийн амралтаараа дулаан газар очихыг хүснэ. Богино боловч үр дүнтэй аялал төлөвлөж болно. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхэд таатай өдөр. Өнөөдөр ихэнх хүмүүс нэгэн зэрэг хэд хэдэн ажил амжуулах шаардлага гарна. Урьдчилан төлөвлөөгүй ажил ар араасаа гарч ирж магадгүй.
Хумх: Өнөөдөр та зарим хүмүүсийн талаар сэтгэл дундуур байна. Дотнын хүмүүстээ гомдоллох хэрэггүй. Өөрт таалагдахгүй ажлыг цагийг нь олж хаяж чаддаг бай. Өнгөрсөнтэй бүү зууралд. Цэцэн ухаан, өгөөмөр байдал хэрэгтэй байна. Хашир ухаалаг байвал ашиг олох боломжтой. Айлчлал хийх эсвэл зочид хүлээн авахад таатай өдөр.
Загас: Идэвхтэй амьдралын нэгэн өдөр болж өнгөрнө. Дасгал сургуулилт хийж булчин шөрмөсөө чангал. Ямар ч өөрчлөлт эхлээд хэцүү байсан ч дараа нь гарах үр дүн таныг баярлуулах болно. Шинэ санаа болон зөв ёс суртахууны хүчээр таны уран бүтээлч чадвар ихэснэ.