Жүдо бөхийн УАШТ-ий холимог багийн тэмцээний финалд өрсөлдөх хоёр багийн нэр тодорхой боллоо.
Өнгөрсөн жилийн хүрэл медальт “Хилчин”-ий жүдочид хагас шигшээд хүчтэй өрсөлдөгч “Алдар”-ын 1-р багийг нэмэлт үед 4:3-аар буулган авсан юм.
Улсын аварга цолыг дөрөв дэх удаагаа хүртээд буй хүнд жингийн шилдэг бөх Б.Гончигсүрэн сүүлийн барилдаанд Г.Алтанбаганыг ялж, ялалтын харьцааг тэнцүүлсэн.
Ингээд нэмэлт барилдаан хийх болоход 90 кг-ын жинд алт, хүрэл хүртсэн хоёр бөх дахин барилдахаар болсон юм.
Өмнөх барилдаанд Б.Мөнхбаатар улсын шинэхэн аварга Ц.Ган-Эрдэнийг илүүрхсэн. Харин энэ удаа Ц.Ган-Эрдэнэ даагаа нэхэж, багтаа ялалт авчирлаа.
Ингэснээр “Хилчин”-ий жүдочид “Женко-1” багтай алтан медаль булаалдахаар болж байна.
Харин “Алдар”-ын 1, 2-р баг хүрэл медалийн төлөө хүч үзэхээр боллоо.
Алдар-1 Хилчин
М.Ичинхорлоо О.Оюунчимэг 1:0
Л.Анхзаяа Б.Эрдэнэбаяр 0:1
Б.Ганхайч О.Саруул 0:1
Б.Мөнхбаатар Ц.Ган-Эрдэнэ 1:0
А.Адъяасүрэн А.Дуламсүрэн 1:0
Г.Алтанбагана Б.Гончигсүрэн 0:1
Нэмэлт барилдаан
Б.Мөнхбаатар Ц.Ган-Эрдэнэ 0:1