Цаг үеийн мэдээ

Жүдо бөхийн УАШТ-ий холимог багийн тэмцээнд энэ жил шинэ аварга мэндэллээ. 

Б.Эрдэнбаяр, Ц.Ган-Эрдэнэ, Б.Гончигсүрэн тэргүүтэй шинэхэн улсын аваргууд болон О.Саруул, А.Дуламсүрэн, О.Оюунчимэг гэсэн бүрэлдэхүүнтэй “Хилчин”-ий 1-р баг аваргын алтан медаль хүртэж, шилжин явах цомын эзэн болов.

Тэд өмнө нь дөрвөн удаа финалд шалгарч, бүгдэд нь ялагдаад байсан бол энэ жил зорилгодоо хүрч чадсан юм.

Тэд хагас шигшээд “Алдар”-ын 1-р багийг, финалд өнгөрсөн жилийн аварга “Женко”-г тус тус буулган авсан.

Б.Эрдэнэбаяр, Б.Гончигсүрэн нар хувийн болон багийн барилдаанд бүх учраагаа давж, энэ УАШТ-ий гол дүрээр тодорлоо. 

Женко-1               Хилчин-1

А.Өсөхжаргал      Б.Эрдэнэбаяр    0:1

М.Ням-Эрдэнэ     О.Саруул           0:1

Н.Мөнхбаяр         Ц.Ган-Эрдэнэ   1:0

Д.Номинзул         А.Дуламсүрэн   1:0

Д.Пүрэвдорж       Б.Гончигсүрэн   0:1

Б.Алтанцэцэг        О.Оюунчимэг    0:1

Таны сурталчилгаа