Цаг үеийн мэдээ

БНСУ-ын Чонсон хотод энэ өдрүүдэд зохиогдож байгаа Олон улсын уулчдын холбоо (UIAA)-ны Мөсөнд Авиралтын Дэлхийн Цомын Аварга Шалгаруулах Тэмцээний Эрэгтэй хурдны төрөлд Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клубийн тамирчин, ОУХМ Н.Хэрлэн мөнгөн медалийн болзол, Ази тивийн Мөсөнд авиралтын мөнгөн медалийн болзлыг тус тус хангалаа. Ийнхүү Н.Хэрлэн Дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл медалийн иж бүрдэлтэй боллоо. 

Мөн Мөсөнд Авиралтын Дэлхийн Цомын Аварга Шалгаруулах Тэмцээний эмэгтэй хурдны төрөлд "Сутайн бор" клубийн тамирчин, ОУХМ Н.Сэлэнгэ мөнгөн медалийн болзол, Ази тивийн Мөсөнд авиралтын алтан медалийн болзлыг тус тус хангалаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Чонсон хотод маргааш Улаанбаатарын цагаар 15:45 цагт болно. Ийнхүү ах, дүү хоёр Мөсөнд Авиралтын Дэлхийн Цомын Аварга Шалгаруулах Тэмцээнээс хос мөнгөн медалийн эзэд болж байна.  

Зургийг: ОУУХ(UIAA)-ны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан

Таны сурталчилгаа